Жүжигчин С. Ариунбямба Хятадын олон ангит кинонд тогложээ

Монгол Улсын гавъяат жүжигчин Ч.Сүхээгийн хүү жүжигчин, СТА С. Ариунбямба “Содура”, “Аравт”, “Луйвар”, “Үргээлэг”, “2000” зэрэг кино бүтээлээрээ авьяас чадвараа харуулж, олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин билээ. Ардын жүжигчин П.Цэрэндагвын залгамж халаа гэгддэг түүнийг эсрэг талын дүрийг маш сайн гаргаж ирдэг хэмээн үнэлдэг юм.

Тэгвэл тэрбээр хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд Монгол баатрын дүр бүтээсэн байна. “The Longest Day in Changan” нэртэй 48 ангитай цуврал зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хятададын зах зээлд цацагдаж эхэлсэн байна. “Paw” студийн бүтээл, найруулагчаар нь Cao Dun ажилласан уг цуврал киног зохиолч Мa Boyong-ийн “The Longest Day in Changan” түүхэн романаас сэдэвчлэн бүтээжээ. Уг кинонд 618-907 оны хооронд оршин тогтнож байсан Тан гүрний нийслэл Чанган хот дахь халдлагыг зогсоож буй талаар гардаг байна.

Ташрамд сонирхуулахад түүний аав Чимидцэрэнгийн Сүхээ нь Дундговь аймгийн Луус сумын харъяат бөгөөд олон сайхан дүр бүтээж тоглохын хажуугаар “Хүний эрх”, “Үнэн мөнөөрөө” зэрэг 20 гаруй жүжиг, мөн төдий хэр концерт найруулан театрынхаа урын санг баяжуулсан байна. Түүний найруулсан “Бүрээн дуунаар” жүжиг нь 1979 онд олон улсын хүүхдийн жилд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд II байр эзэлжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагдаж байсан юм.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *