233 зорчигчийн амийг аварсан нисгэгч нарт Владимир Путин ОХУ-ын баатар цол олгожээ

Өнгөрсөн Пүрэв гарагт Москва хотоос Крымийн Симферополь хотын чиглэлд хөөрсөн Урал Айрлайнз компанийн нисэх онгоц сүрэг цахлайтай агаарт мөргөлдөж, хөдөлгүүр нь ажиллагаагүй болсноос ослын буулт хийсэн юм.

233 зорчигчтой онгоцыг нисгэгч нар Жуковскийн нисэх буудлаас холгүй тариалангийн талбайд элгээр нь газардуулж байв.

Ослын буулт амжилттай болж, зорчигчдоос 76 хүн хөнгөн бэртэж, эмчлүүлснээс нэг хүн л эмнэлэгт хэвтсэн байна.

Мэргэжлийн ур чадвар гаргаж, олон хүний амийг аварсан 41 настай ахмад Дамир Юсупов, 23 настай туслах нисгэгч Георгий Мурзин нарт ОХУ-ын баатар цол олгох зарлигт ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зуржээ.

Зорчигчдыг онгоцноос нүүлгэн шилжүүлэх ажлыг сайн зохион байгуулсан гавьяаг нь үнэлж нислэгийн багийн бусад гишүүдэд Эр Зоригийн одон гардуулахаар болсон байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *