С.Баяр: Шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүйг Ж.Батзанданд сануулъя

УИХ-ын гишүүн Ж.Батзанданд, Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр, “Хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улстөр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй.

Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна.

Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя” гэжээ.

Ж.Батзанданд өгөх зөвлөгөө..Хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улстөр хийж” байгаа нь энэ гээд хүнээ…

Posted by Санжаагийн Баяр / Bayar Sanjаа on Thursday, August 15, 2019

 

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *