Дэлхийг байлдан дагуулж буй дуучин “Билли Эйлиш”

Боломжгүй зүйл гэж байдаггүй, нэг л өдөр бид хүсдэг мөрөөддөг байсан тэр зүйлээ биелүүлэх болно. Билли Эйлиш 2019 онд бага насныхаа мөрөөдлөлд хүрч дэлхийн хэмжээний од олж болж чадсан билээ. Тэгвэл дэлхийг байлдан дагуулж буй шинэхэн одтойгоо танилцъя.

1. Билли Эйлиш-ийн тухай мэдэх хэрэгтэй зүйлс

Тэр бол ирээдүй. Гуравхан жилийн дотор, өсвөр насандаа дэлхийн хэмжээний хамгийн алдартай дуучдын нэг болж чадсан. Ер бусын дуу хоолойноос авхуулаад өөрийнхөөрөө байдаг зан ааш нь хүртэл цор ганц, онцгой нэгэн болохыг нь харуулж байгаа ба цаашдаа ч олон жил хөгжмийн ертөнцөд давамгайлах болно.

2. Билли Эйлиш хэдэн настай вэ?

Дуучин маань 2001 оны 12 сарын 18-д төрсөн, одоо 17 настай.

3. Өндөр нь хэд вэ?

5 фут 3 инч. Энэ нь 1.61см гэсэн үг.

4. Ямар ордных вэ?

12 сарын дундуур төрсөн болохоор нумын орд.

5. Билли Эйлиш хаанаас гаралтай вэ?

АНУ-н Лос Анжелес хотод төрсөн ба Highland Park-д өссөн. Эцэг эх нь хоёул урлагийн хүмүүс бөгөөд аав Patrick O’Connell нь жүжигчин, ээж Maggie Baird нь хөгжимчин. Шотланд болон Ирланд гаралтай..

6. Жинхэнэ нэр нь хэн бэ?

Билли Эйлиш-ийн бүтэн нэр нь Billie Eilish Pirate Baird O’Connell.

7. Билли Эйлиш гэж хэн бэ?

Билли Эйлиш ‘lovely’, ‘when the party’s over’ болон ‘bury a friend’ зэрэг бүтээлээрээ олонд танигдсан дуучин, дуу зохиогч. Одоогоор Spotify дээр 27 сая гаруй сонсогчтой бөгөөд Instagram дээр 12.3 сая дагагчтай. Олон шүүтжлэгчид түүнийг дуу хөгжмийн ертөнцийн ирээдүй хэмээн үнэлдэг.

8. Билли Эйлиш, Финниас О Коннелл хэмээх алдартан ахтай.

Түүний том ах Финниас О Коннелл нь алдартай хөгжимчин, мөн Glee цувралын Alastair –н дүрд тоглосон нэрт жүжигчин юм. Билли ихэнх дуугаа ахтайгаа хамтарч бичдэг бөгөөд Финниас продюссер хийдэг.

9. Билли Эйлиш хэрхэн олны танил болсон бэ?

2015 оны 10 сард, Билли Эйлиш ахынхаа өмнө нь өөртөө зориулж бичсэн байсан ‘ocean eyes’ хэмээх дууг дуулж, дараа нь үүнийгээ 2016 онд Soundcloud дээр тавьснаар маш хурдан алдартай болсон. Ийнхүү богино хугацааны дараа Darkroom and Interscope Records-той гэрээ хийснээр ‘ocean eyes’ дебют дуугаа 2016 оны 11 сард гаргаж байсан.

10. 2017 онд ‘dont smile at me’ нэртэй анхны EP-гээ гаргасан.

2017 оны 08 сарын 11-д гаргасан уг EP-д ‘bellyache’, ‘ocean eyes’ болон ‘idontwannabeyouanymore’ зэрэг хит дуунууд нь багтсан бөгөөд шүтэн бишрэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Мөн Vince Staples-тэй хамтарсан ‘&burn” хэмээх дуу нь ч багтсан байна.

11. Билли Эйлиш “13 Reasons Why” цувралын хоёр дууг дуулсан

Билли Эйлиш нэтфликсийн 13 Reason Why (гүйцэтгэх продюссэрээр Selena Gomez ажилласан) цуьралын 2 дууг дуулжээ. Нэгдүгээр улиралд ‘bored’ дууг, хоёрдугаар улиралд Khalid-тай хамтарсан хит ‘lovely’ дууг дуулжээ.

12. Хэзээ шинэ цомог гаргах вэ?

Billie Eilish WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO нэртэй дэбют цомгоо 2019 оны 3 сарын 29-д гаргасан. цомогт ‘when the party’s over’, ‘you should see me in a crown’ болон ‘bury a friend’ зэргээс гадна найман шинэ дуу багтсан.

13. Билли Эйлиш цагаан хоолтон уу?

Тийм. Олон удаагийн ярилцлагадаа цагаан хоолтон гэдгээ дурдаж байсан.

14. Билли Эйлиш хэнтэй болзож байгаа вэ?

Албан ёсоор бол ганц бие байгаа ч хэн нэгэнтэй нууцаар болзож байж мэдэх юм.

15. Дуусны зах зээлийн үнэлгээ хэд вэ?

Алдарт дуучин маань одоогоор 6сая долларын үнэлгээтэй гэж тооцогдож байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *