Долоо хоногийн өрнийн зурхай /2019.VIII.19-25/

Долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Шинэ танил тань олон таагүй зүйлийн эхлэл болж мэднэ. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

ҮХЭР

Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байна. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.

ХАМТАТГАХ

Долоо хоногийн эхээр энэ ордныхон харилцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Хосуудын харьцааны бат бөхийг шалгах болно. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Долоо хоногийн сүүлээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй, бүх муу сайн зүйлсийг шүүн тунгаагаарай. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал үргэлжилнэ. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал улам дордож, их хэмжээний зарлага гарах бололтой. Өөрийн нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Хорт зуршлаас татгалзаж, хоолны дэглэм барих хэрэгтэй.

АРСЛАН

Шинэ харилцаа, шинэ хайр дурлал таныг хүлээж байна. Шинэ соргог харилцаа таны давуу талыг улам бүр тодотгох болно. Гэр бүлийн уур амьсгал таатай байна. Ажил дээр танаас бүрэн шалтгаалсан алдаа гаргаж мэднэ. Аливааг хэтрүүлэн бодож, ургуулан төсөөлснөөр өөрийгөө л зовооно. Мөнгөнөөс илүү гэр бүл чухал гэдгийг чухалчлах хэрэгтэй.

ОХИН

Ажлын бүтээмж энэ долоо хоногт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Илүү эрч хүчтэй, нийтэч зан тань илэрнэ. Сайхан хувцаслаж, өөрийнхөө нөлөөг бусдад мэдрүүлэхэд таатай байх болно. Ганц бие хүмүүсийг од эрхэс ивээж байна. Шаардлагагүй зүйлд мөнгөө үрэхээс татгалзаарай.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт ирээдүйн зорилгоо тодорхойлоход маш таатай байх болно. Таны эрч хүч урам зориг өссөнөөр танд зорилгоо биелүүлэхэд хялбар байх болно. Шинэ танилын хүрээлэл нэмэгдэх таатай орчин бүрдэнэ. Танд тусалж, таныг амжилт руу хөтөлж буй хүмүүст өөрийгөө таниулан харуулахад маш таатай байх болно. Ямар нэгэн алдаа гаргасан бол алдаа засан давтахгүй байх боломжийг олгоод үзээрэй.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт бизнес хийж ашиг олох, зээл хүсэх, худалдаа наймаа хийхэд таатай. Гэхдээ санхүүгийн боломжоосоо хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэлд өөрт давуу нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээгээрэй. Гэр бүлийн байдал тогтвортой үргэлжилнэ. Гэнэтийн зочин ирж мартагдсан дурсамж сэргээнэ. Энэ долоо хоногт та нээлттэй байж, сэтгэлээ бусдад ойлгуулж чадна.

НУМ

Найз нөхөд, хамт олны харилцаанд тааламжтай. Ажил хэрэг бүтэмж муутай байх нь таныг бухимдуулах бололтой. Шинээр ажил эхлэх эсвэл ажлаа солих гэсний хэрэггүй. Долоо хоногийн дундуур сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх үйл явдал тохиож магадгүй. Агаар салхинд гарч эрч хүчээ сэлбээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзахыг хичээгээрэй.

МАТАР

Бусдын өмнөөс хариуцлага хүлээх шаардлага гарч болно. Энэ нь ажлын дарамт шахалтыг нэмэгдүүлнэ. Харин гэр бүлдээ эв найрыг эрхэмлэснээр тайван амгалан байх боломж олгоно. Орлого нэмэгдэх боловч зарлагаа хянахгүй бол болохгүй. Уур бухимдал таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нойргүйдэлд хүргэж болзошгүй. Ганц бие хүмүүс хайр дурлалд умбана.

ХУМХ

Өөртөө итгэх итгэл, урам зориг нэмэгдэнэ. Сэтгэлд тань хөнгөн догдлол төрж, сэтгэл санаа өөдрөг байх болно. Гэр бүлийн уур амьсгал тогтвортой байна. Сүүлийн үед багагуй хаугацаа зарцуулсан ажлаа амжилттай дуусгаж чадна. Ерөнхийдөө ажил ихтэй завгүй долоо хоног байх болно. Санхүүгийн байдал сайжирч эхэлнэ.

ЗАГАС

Хөгжөөн баяраар дүүрэн долоо хоног. Таныг сонирхолтой адал явдал хүлээж байна. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг илүү өнгөрүүлснээр зүрх сэтгэл чинь баяртай байх болно. Ямар ч ажил хурууны аясаар хялбар бүтэх болно. Бизнесийн шинэ санал ирвэл эргэлзэлгүй хүлээж аваарай.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *