Автобусны шалгагч хүний амь аварчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Сүлжмэлийн үйлдвэрийн хажууд өчигдөр 17.00 цагийн үед Баянхошууны чиглэлийн автобусанд осол гарч, хүний амь эрсдэх дөхжээ.

Тодруулбал, ” Цахилгаан тээвэр” ХХК-ийн харьяа траллейбусны шугам тасарч, ард нь явсан автобусны шилийг цөмлөсөн байна. Энэ үеэр гэмтсэн иргэнд тус автобусанд ажиллаж байсан “СитиБаз консалтинг” ХХК-ийн шалгагч н.Сүнжидмаа яаралтай тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагынханд хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *