Дэлхийн хамгийн баян гэр бүл 191 тэрбум долларын хөрөнгөтэй

Bloomberg” –ээс дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ. “Walmart” супер маркетуудын сүлжээг эзэмшдэг Уолтоны гэр бүл жагсаалтын нэгдүгээрт орж. Энэ гэр бүлийн нийт хөрөнгө 191 тэрбум доллар.

“Mars” шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Марсын гэр бүл жилийн дотор гэрийн хөрөнгөө 37 тэрбумаар арвижуулж, 127 тэрбумаар хоёрдугаарт орсон байна.

Гуравдугаарт, гэр бүлийнхээ хөрөнгийг жилийн дотор 24 тэрбумаар өсгөсөн Кохын гэр бүл 124,5 тэрбумаар орсон бөгөөд энэ гэр бүл “Koch Industries” газрын тос, химийн корпорацийг эзэмшдэг.

Дөрөвдүгээрт 100 тэрбум доллартай Саудын Аравийн хааны Аль Сауд овгийн гэр бүл орсон бол моодны “Chanel” компанийг эзэмшдэг Вертмейер овогт ах дүү Ален ба Жерар нар 57,6 тэрбум доллараар тавдугаарт орсон байна.

Загварын “Нermes” компанийг эзэмшигч Дюмагийн гэр бүл 53,1 тэрбум доллараар зургаадугаарт орсон. Шар айраг үйлдвэрлэлийн “Anheuser-Busch InBev” компанийг удирддаг Ван Дамм, Спулберх, Де Мевиус гэсэн гурван гэр бүл нийт 52,9 тэрбум доллараар долоодугаарт оржээ.

Наймдугаар байрт эм үйлдвэрлэлийн “Boehringer” концернийг эзэмшдэг Бергин гербафон Баумбах овогтнуудын гэр бүл орсон. Энэ хоёр гэр бүлийн нийт хөрөнгө 51,9 тэрбум доллар.

Хонконг, Канад, Швейцар, Тайланд, Итали, Герман, Франц, Их Британи, Индонезийн баян гэр бүлүүд үлдсэн 15 байрыг эзэлсэн байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *