ДАШТ: Ё.Басхүү дагах барилдаан хийхээр боллоо

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 148 улсын 839 тамирчин оролцож байгаа юм.

ДАШТ-ий эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинд барилдан, хүрэл медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон түүхэн амжилт үзүүллээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 66 кг-ын жинд Ё.Басхүү нар барилдлаа.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар тэмцээнээ өндөрлүүлээд буй бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү шөвгийн 8-д шалгарсан.

Тэрбээр шөвгийн 8-д өмнөх удаагийн дэлхийн аварга Хифуми Абэтэй учраа таарч, ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд Ё.Басхүү Египетийн бөхтэй таарчээ.

Ё.Басхүүгийн үзүүлсэн амжилтууд:

2017 оны Хөх хотын Гран при-Хүрэл медаль

2017 оны “The Hague” Гран пригийн-Алтан медаль

2018 оны Осакагийн Гранд слам-Хүрэл медаль

2019 оны Дассалдорфийн Гранд слам-Хүрэл медаль

2019 оны Бакугийн Гранд слам-Хүрэл медаль

2019 оны Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

2019 оны Хөх хотын Гран при-Хүрэл медаль

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *