​Сэтгэцийн эмгэгтэй эх эрүүл хүүхдэдээ 13 хагалгаа хийлгүүлжээ

Америкийн Техас мужид амьдардаг эмэгтэйг эрүүл хүүхдээ эмнэлгийн ямар ч заалтгүйгээр албадлагын журмаар 320 удаа эмнэлэгт хүргэн эмчид үзүүлсэн хэргээр шүүхээр болсон тухай “Fox 5” суваг мэдээлж байна.

Кэйлин Боуэн-Райт гэдэг 35 настай эмэгтэйг хүүхдэдээ хэвийн хэтэрсэн анхаарал тавьж, байнга байхгүй өвчин хайн олж, ямар ч шаардлагагүй үед эмнэлэгт олон зуун удаа ятган үзүүлж байхдаа 13 удаа хуурамч шаардлагаар мэс засал хийлгүүлсэн байжээ. Эдгээр үйлдэл 2009 – 2016 оны хооронд гарсан бөгөөд хөөрхий хүүг халамжийн байгууллагынхан эхээс нь салган асрамжийн газар байршуулснаар хэрэг дуусчээ.

Эмч нар энэ эмэгтэйд шинжилгээ хийх явцад жаахан хүүхэд эсвэл эмзэг сэтгэхүйтэй насанд хүрэгчийг байнга ятгах, үнэмшүүлэх замаар замаар өвдсөн гэж итгүүлдэг Мянгуужингийн хамт шинж нэртэй сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй гэсэн урьдчилсан онош тавиад байгаа аж. Шүүхээс тус эмэгтэйг хариуцлага хүлээх чадвартай гэж үзвэл 20 жил хүртэл ял оноож магадгүй байгаа юм байна.