Сансарт үйлдэгдсэн анхны эрүүгийн хэргийг илрүүлжээ

“The New York Times” сонин сансарт, олон улсын сансрын станц дээр үйлдэгдсэн анхны эрүүгийн гэмт хэргийг илчилсэн байна. Тус сонины мэдээлж буйгаар Америкийн сансрын нисгэгч Энн Маклэйн нь 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны зургаадугаар сар хүртэл олон улсын сансрын станц дээр ажиллаж байхдаа станцын компьютерийг ашиглан нөхрийнхөө банкны дансанд хууль бусаар нэвтэрч шалгасан аж.

Энн Маклэйны нөхөр Саммер Уорден нь дансанд нь хууль бусаар нэвтэрснийг мэдээд банкинд хандахад НАСА-ийн мэдлийн компьютерээс хууль бусаар нэвтэрсэн болохыг хэлж. Үүний дараа эзнийг нь тогтоохын тулд АНУ-ын холбооы худалдааны комисс, НАСА-д хандсаны дараа эхнэр нь олон улсын сансрын станцын компьютер ашиглан дансыг нь шалгасан болохыг тогтоожээ.

Харин Маклэйн нь өөрийгөө ямар ч гэмт хэрэг хийгээгүй, нөхрийнхөө өгсөн аман зөвшөөрлийн дагуу дансыг нь шалгасан, өмнө нь ч тэгэж шалгадаг байсан гэсэн байна. Хэрэв шүүхээс Маклэйнийг буруутай гэж үзвэл тэрээр сансрын уудамд эрүүгийн гэмт хэрэг хийсэн анхны хүн болох юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *