Монгол охид Дэлхийн чансааг тэргүүлж байна

Ой тогтоолтын спортын Дэлхийн чансааг Монгол тамирчид тэргүүлж байна. 6000 гаруй тамирчдыг жагсаасан энэхүү дэлхийн чансааны шилдэг тавд монголын гурван тамирчин багтжээ. Жагсаалтын нэгдүгээрт ОУИМ Н.Мөнхшүр, хоёрдугаарт ОУИМ Э.Лхагвадулам, гуравдугаарт ОУИМ Н.Энхшүр нар бичигдсэн бол 18-д ОУИМ З.Цэцэгзул бичигдсэн байна.

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хувьд Гиннесийн номд бичигдэж байсан удаатай. Мөн БНХАУ-ын Шеньжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцож дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байсан бол Н.Мөнхшүрийн хувьд ой тогтоолтын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэлхийн аварга болж байсан туршлагатай нэгэн.

Манай улсын оюуны спортын тамирчид одоогийн байдлаар нийтдээ 937 медальтай болж дэлхийн рекордуудыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр:

ОУИМ Э.Лхагвадулам:

ОУИМ З.Цэцэгзул:

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *