Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр маргааш Дэлхийн аваргад зодоглоно

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин,М.Уранцэцэг хүрэл медал хүртэн, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалын эзэн болж, монголчуудаа баярлуулсан билээ.

Маргааш ДАШТ-ий сүүлийн өдөр. Харамсалтай нь, одоогийн байдлаар Урнаагаас өөр медалийн болзол хангасан жүдоч тодроогүй байгаа юм. Гэсэн ч найдлага тасрах болоогүй.

Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр маргааш /2019.08.31/ +100 кг-ын жинд барилдана.

Маргааш болох түүний барилдааныг хүлээх зуур олимпийн аваргын тухай сонирхолтой баримтуудыг эргэн сөхөе.

Н.Түвшинбаяр аварга 1984 оны зургаадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т. Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлжээ.

Н.Түвшинбаяр аварга 2002 онд 16 насандаа жүдо бөхийн өвсөрийн УАШТ-т түрүүлж байсан бол 18 насандаа Булган аймгийн наадамд түрүүлж, үндэсний бөхийн аймгийн арслан цол хүртэж байжээ.

Түүнийг бид олимпын алт, мөнгө, дэлхийн хүрэл, азийн наадмын алтан медальт, “Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга” хэмээн ярих дуртай. Аварга маргааш хүч үзнэ. Бидний найдлага тасраагүй байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *