Морьт харвааны ДАШТ-ээс монгол залуу Гран при шагнал хүртжээ

БНСУ-д болсон Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гран при шагналыг монгол залуу хүртжээ. Манай тамирчид харвааны төрөл бүрт алт, мөнгө, хүрэл медаль авч, “Хан Монгол” морьтон холбооны Э.Эрдэнэ Гран при шагналыг авжээ.

Тодруулбал, Э.Эрдэнэ хоёр алт, Н.Даваадорж нэг алт, Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, н.Пүрэвээ нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнд Монголоос таван тамирчин оролцсон бөгөөд гадны 30 орны 100 гаруй тамирчин өрсөлджээ.

Гран при шагналт С.Эрдэнэ “Солонгост болсон ДАШТ болон бага тулааны тэмцээнээс бид өчигдөр медаль авлаа, баяртай байна. Тэмцээн дуусангуут эх орон руугаа явах гээд Инчеоны нисэх буудалд ирсэн байна. Бидэнтэй Малайз, Хятад, Канад, Анли дөрвөн орны тамирчин Монголд очно.

Есдүгээр сарын 7, 8-нд “Чингисийн хүрээ” жуулчны баазад Морьт харвааны “Хийморь” олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд БНСУ-д болсон ДАШТ-д оролцсон тамирчид оролцох юм.

“Чингисийн хүрээ” жуулчны баазад болох тэмцээнийг ирж үзэн Монгол тамирчдаа дэмжихийг уриалж байна” гэлээ. Тэд өнөөдөр 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *