Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг угтан авсан юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийх юм. Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товлосон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байгаа юм.

Түүнчлэн В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Их тэнгэр цогцолборт Халх голын ялалтын 80 жилийн ойн зоог барих юм. Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *