ЕРӨНХИЙЛӨГЧ: Ямар засаглалтай байх вэ гэдгийг иргэдээсээ асуухаар болов

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдгээ иргэдээсээ асуухыг санал болголоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Ард иргэдээсээ зөвхөн Үндсэн хуулийн асуудлаар санал асуух нь учир дутагдалтай байна. Яагаад гэхээр Ерөнхий сайд нь танхимаа мэддэг байх санал унасан, давхар дээлгүй байх санал уналаа, Сонгуулийн системийн сайн муу талыг саармагжуулах холимог систем унасан. Мөн гишүүдийн тоо 108 байх, бүрэн эрхийн 5 жил унасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Төрийн өмчийг нийтийн өмч гэснээс өөр гялайж гялтайх заалт бараг орсонгүй. Ингэхээр одоогийн энэ өөрчлөлт реформын шинжтэй болж чадсангүй. Тиймээс Үндсэн Хуулийн 3.1-д заасны дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг гэдэг нь тунхаг биш гэж үзэж байгаа юм бол Засаглалынхаа хэлбэрийг ард түмнээсээ асууя гэлээ.

Нэгэнт санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн бол Ерөнхийлөгч үүн дээр асуулт нэмж өгнө. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын асуудал. Ер нь бол ажилладаг Үндсэн хуультай болъё, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргая. Энэн шиг хуучин 76 тойргоо сангалзаад түүнээсээ салж чаддаггүй, гишүүн нь сайд байдаг тэр боломжоо хаахыг хүсэхгүй ингээд явах юм бол энэ чинь реформ биш байнаа л гэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлт ямаршуухан байдлаар гарах вэ гэдгээс хамаараад Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналынхаа томъёоллыг бэлдэж байгаа “ гэсэн юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *