УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Алтан од одонгоор шагналаа

Монгол Улс “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагнажээ. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардууллаа.

МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт нэг сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосон бөгөөд цаашид олимпид оролцох баг тамирчдыг дэмжих, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *