Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг гүтгэсэн нь тогтоогдож нэг сая төгрөгөөр торгуулжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээжээ.

Үүнтэй холбоотойгоор, Н.Алтанхуяг шүүхэд гомдол гаргаж, Ц.Элбэгдоржийг шүүх худал мэдээлэл тарааж Н.Алтанхуягийн ажил хэргийн алдар хүндэд халдсан гэж үзжээ. Мөн Ц.Элбэгдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан залруулга мэдээлэл хийхийг даалгасан байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *