“Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, тараг болон зөөвөрлөсөн савыг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Лабораторийн шинжилгээний дүн гарч “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна. Энэ нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *