Кивигийн Агий сураг тасарчээ

Гурван өнгийн бүрдэл “Киви” хамтлагийнхан хамтлагаараа уран бүтээл туурвихаа болиод удаж байна. Хамтлагийн гишүүн Ука, Намуун нар бие даасан цомгууд гарган тун амжилттай яваа. Мөн хамтлагийн бүсгүйчүүд хамгийн сүүлд продюсер Б.Ангирмаагийн тоглолт дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан удаатай.

Түүнээс хойш хамтлагийн гишүүн Агий буюу П.Алтанцэцэгийн сураг тасраад байна. Үүнийг хамтлагийн ахлагч Укагийн цахим сүлжээнд оруулсан гэрэл зураг гэрчилнэ. Хамтлагийн гишүүд цугласан ч, Агий байсангүй. Уран бүтээлээсээ илүү хувийн амьдралаараа бусдын анхаарлыг татдаг тэрбээр нэг хэсэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай нэр холбогдсон удаатай. Харин одоо усанд хаясан чулуу адил нам гүмхэн амьдрах болсон бололтой.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *