Хүүхэдтэй болохыг хүсээгүй хосууд оронд нь тэжээвэр амьтнаар орлуулах үзэгдэл нэмэгджээ

Америкийн Мичиган мужийн нэгэн хотод Лиза, Камерон нар өөрсдийн Сибирийн Хаски нохойтой хамт амьдран суудаг. Аэригийн/нохойны нэр/ хувьд тэдний гэр бүлийн шинэхэн гишүүн ажээ. Энэ гэр бүлийн хувийн нийгмийн ажилтнаар энэ жил төгсөх 24 настай Лиза, ахлах сургуульд түүхийн багшаар ажилладаг 26 настай Камерон болон өсөн долоо хоногтой Аэри нараас бүрдэх аж. Товчхондоо гэвэл Лиза, Камерон нар өөрсдийн сайн дурын үндсэн дээр хүүхэдгүй байх сонголтыг хийж, харин оронд нь Аэриг хүүхдээ болгон авчээ.

Лизагийн хувьд хүүхэдтэй болсноор их хэмжээний зардал, цаг хугацаа зарцуулж, олон зүйлээс татгалзах хэрэгтэй болно гэж боддог бол түүний хамтрагч Камероны хувьд хүүхэддээ байнга санаа зовох болно гэж боддог гэлээ.

Энэ хосууд бол хүүхэдгүй байхаар шийдсэн олон гэр бүлийн төлөөлөл юм. Сүүлийн хэдэн аравны турш АНУ, Англи дахь хүүхэдгүй гэр бүлийн тоо нэмэгджээ. 1970 онд гэрлэсэн хосуудын 40 хувь нь хүүхэдтэй байсан бол 2012 онд энэ үзүүлэлт буурч ердөө 20 хувь нь хүүхэдтэй байв. Энэ сонголтыг хийсэн хүмүүс хүүхэдгүй байснаар илүү их мөнгөн хуримтлалыг бий болгож, өөрсдийн карерийн хөгжил, хоббидоо зарцуулах боломжтой гэж үздэг.

Бас нэгэн сонирхолтой баримт гэвэл АНУ-ын Хөдөлмөрийн статискийн хорооноос хийсэн судалгаагаар хүүхэдгүй гэр бүлүүд тэжээмэл амьтаддаа илүү их мөнгө зарцуулдгийг тогтоожээ. Дээрх судалгааг 2007-2011 оны хооронд хийсэн бөгөөд хүүхэд нь том болж тусдаа гарсан гэр бүлүүдийг ч мөн адил хүүхэдгүй бүлэгт хамаатуулан авч үзсэн байна. Яагаад тэжээвэр амьтаддаа их зардал гаргадгийн шалгааныг Мэйний Их сургуулийн нийгэм судлалын профессор, “Хүүхэдгүй байх сонголтыг хийх нь” номын зохиолч Эми Блакстон тайлбарлахдаа “Хүүхэдгүй гэр бүлийн хувьд хэн нэгнийг өсгөн, хүмүүжүүлэн хайрлах хэрэгцээгээ өөрсдийн тэжээвэр амьтнаараа орлуулан илэрхийлдэг” гэжээ.

Доктор Эми Блакстоны хувьд өөрөө ч гэсэн хүүхэдгүй байх сонголтыг хийсэн нэгэн. 2008 оноос эхлэн “хүүхэдгүй байх сонголт”-ын талаар нийгмийн судалгааны ажлуудыг хийж ирсэн түүний гэр бүлийн хувьд 30 нас хүрэхээрээ хүүхэдтэй болохыг хүсэх байх гэсэн таамаглалыг дэвшүүлж, хүүхэдтэй болохоо түр азнах шийдвэрийг гаргажээ. Гэтэл 30 нас хүрсэн хэдий ч хүүхэдтэй болохыг хүсээгүй хэвээр байлаа. Ер нь л хүүхэдгүй хүмүүс өөрсдийн нохой, муураа бяцхан хүнийг өсгөн хүмүүжүүлж байгаа мэт үзэх хандлага сүүлийн үед нэлээд нэмэгдсэн. Жишээлбэл, би саяхан нэг хүүхэдгүй хүнтэй ажлын шугамаар ярилцаж байв. Тэр эрэгтэйн хувьд өөрийнх нь нохойн нас дуусч, үхэж байгаа учраас нохойтойгоо үлдсэн хэдэн хоногийн турш хамт байхын тулд ажлаасаа гарч байгаа тухайгаа ярьсан байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *