Цалин өнгөрсөн 9 жилд 3 дахин нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган ААН, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 (5.5%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (3.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 39.5 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 32.7 (5.1%) мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт хэдэн хувь нь ямар цалин авч буйг доор зураг үзүүлж байна.

Зураг 1. ААНБ-ын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар

Энэ үзүүлэлтийг өмнөх улиралтай харьцуулбал

320,000 хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 4,500-аар

320,001-500,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5,600-аар

1,100,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,200-аар

1,100,001-1,500,000 мянган төгрөгийн цалинтай

ажиллагчид 9,900-аар

1,500,001 ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллагчид 12,200-аар тус тус нэмэгдсэн бол

500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 1,800-аар буурчээ.

Ийнхүү тооцвол 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 (13.2%) мянган төгрөг, өмнөх улирлаас 3.3 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Цалин өмнөх оны мөн үеэс 135,600 төгрөгөөр нэмэгдэхэд дараах салбаруудын цалин өссөн нь нөлөөлжээ.

олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 276.3 (17.0%) мянган төгрөг

барилгын салбарынх 211.3 (21.9%) мянган төгрөг,

удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 201.9 (24.2%) мянган төгрөг

үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 201.6 (19.4%) мянган төгрөг

төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 171.6 (19.7%) мянган төгрөг

боловсролын салбарынх 168.5 (21.5%) мянган төгрөг

хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 166.9 (20.7%) мянган төгрөг

уул уурхай, олборлолтын салбарынх 161.1 (6.5%) мянган төгрөг

санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 143.3 (12.0%) мянган төгрөг

урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 139.0 (22.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Зураг 2. ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр

Медиан цалин 842,857 буюу нийт ажиллаж буй 675.9 мянган хүний тал нь 842,857-өөс доош, тал нь 842,857 төгрөгөөс дээж цалинтай байгаа юм.

Гэвч цалингийн хэмжээ ийнхүү өссөн ч бодит цалин буюу худалдан авах төдийлэн сайн нэмэгдээгүйү дараах зургаах харж болно. Тодруулбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны II 2010 оны IV улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар л өсжээ.

Зураг 3. Бодит цалингийн индекс (2010.IV=100%), улирлаар, хувиар

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *