Бүх оршин суугчид нь нэг байшинд амьдардаг дэлхий дээрх цорын ганц хот

Виттиер (Whittier) хэмээх энэхүү хот нь уул ус, хүрхрээгээр хүрээлэгдэн байх бөгөөд уур амьсгалаас үүдэж, АНУ-ын хамгийн чийглэг хотоор нэрлэгддэг. Тэнд жил бүр 5,024 мм хур тунадас орж, салхи 100 км / цаг хүрч салхилдаг байна. 51 хавтгай дөрвөлжин км газар талбайтай тус хот нь Аляска мужид харъяалагддаг ба 214 хүн амьдардаг. Хамгийн сонирхолтой нь энэхүү хотын иргэд бүгд хамтдаа нэг байшинд амьдардаг аж.

1915 онд анх байгуулагдсан

Хотын ойролцоо байрладаг нэгэн мөсөн голыг алдарт яруу найрагч Жон Гринлиф Виттиерийн нэрээр нэрлэсэн байдаг бөгөөд тэр ч үүднээсээ энэхүү хотыг Виттиер гэж нэрлэх болсон байдаг. Алтны эрин үед, Америк болон Оросын судлаачид тус хотод байрлаж байсан төдийгүй энэхүү хотын хөгжлийг Америкийн армитай салшгүй холбоотой хэмээн ойлгох хэрэгтэй.

Дэлхийн 2-р дайны үед энэ газрыг мөсгүй боомт, цэргийн гарнизон байгуулахаар сонгосон байна. Виттиер хот нь бусад суурин газрууд, тээврийн дэд бүтцээс нэлээд зайтай байсан тул хонгил тавих шаардлагатай болсон аж. Цэргийн байгууламж, боомт, төмөр замын зам нь 1943 онд Кэмп Салливан нэртэй байгуулагдсан бөгөөд 1960 он хүртэл ашиглагдаж байжээ.

Виттиер хотод цэргийн бааз байгуулах том төлөвлөгөөтэй байжээ

Хүйтэн дайны үед энд 1000 хүнд зориулсан орон сууц, амралтын газар баригдсан. 50-аад онд 2 барилга баригдаж, эхнийх нь ашиглагдахаа больж, эзэнгүй хаягдсан бол, хоёр дахь барилга Бегич цамхагыг өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Хоёр барилга хоёулаа цэргийн том том цогцолборын нэг хэсэг байх ёстой байсан тул армийн хэрэгцээнд зориулж 8 ийм барилга байгууламж барихаар төлөвлөсөн байв.

Хотын түүхэн дэх эргэлт бол 1964 оны 3-р сарын 27-нд Их Аласканы газар хөдлөлт болсон явдал юм. Газар хөдлөлтийн магнитудын хэмжээ 9.2 пунктээр хэмжигдэж, энэ нь цунами болж хувирсан байна. Дараа нь долгион 13 метрт хүрч хотыг аймшигтайгаар сүйтгэв. Далан дээрх хэд хэдэн барилга нурж, хохирол нь 10 сая долларт хүрчээ. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас хотын 13 оршин суугч нас барсан байна.

Орон сууцнууд бий болж, байгуулагдсан

14 давхар барилгыг 1957 онд барьсан бөгөөд анх Аляскийн хурдны зам дахь 93-р инженерийн цэргийн хороог захирч байсан хурандаа Уильям Уолтер Ходжийн нэрээр нэрлэгджээ. 1972 онд Бегичийн цамхаг нь одоогийн нэрээ Аляска мужаас ирсэн конгрессын гишүүн Ник Бегичийн нэрэмжит болгон авав. Виттие дэх цорын ганц байшин нь олон давхар коридор, лифт, шатаар хоорондоо холбогдсон 14 давхар, 3 хэсэгтэй. Байшин нь хавтгай дээвэр, тэгш өнцөгт хэлбэртэй.

Байшин шинэ мэт харагдах ч, хэдийн 60 жилийн нүүрийг үзсэн

Хэрэв сайн анзаарч харвал, байшингийн будаг муудаж, бүдгэрсэн харагдана. Мөн цэргийн арми тус хотод байрладаг байх үед 2 бойлер дулаанаар хангадаг байсан бол 2015 он гэхэд зөвхөн нэг нь л ажиллаж байв. Тийм ч учраас ирэх жилээс нь эхэлж, засварын ажилд орж, хотынхоо сэргээн завсарыг хийж эхэлсэн байна.

Бэгич цамхагт 200 гаруй хүн амьдардаг бөгөөд цаг агаарын хүнд байдлаас болж хүүхдүүд сургууль руугаа хонгилоор явдаг

Орон сууцнаас гадна шуудангийн газар, Методист сүм, хэд хэдэн дэлгүүр, угаалгын газар, цагдаагийн газар, хотын танхим, эмнэлэг, тэр ч байтугай жижиг зочид буудал байдаг. Цаг агаарын байдал маш тогтворгүй учир хүмүүст гадуур тайван чөлөөтэй алхах боломжийг олгодоггүй бөгөөд тэд ихэвчлэн хонгилоор нааш цааш явна. Багш сурагчид бүгд нэг дор буюу нэг байранд амьдрах тул маш найрсаг харилцаатай байх бөгөөд нэг нэгнээ хамаатан садан мэт үздэг.

Тус байр буюу Бегич хотхонд нь 200 айлын орон сууц байх боловч тал нь хүнгүй байдаг. Оршин суугчид нь ойролцоо орших хот руу нүүж, зөвхөн амралтын өдрүүдээр төрөлх хотдоо ирдэг байна.

Виттиер хот руу зөвхөн газраар явж болно

Тус хотруу зөвхөн газраар явж болох бөгөөд тусгай хонгилыг дагаж гарснаар, хотын барааг харах боломжтой. Харин энэхүү хонгил нь цагийн хуваарийн дагуу ажилладаг. 15 минутын турш тээврийн хэрэгслийг нэг чиглэлд, дараагийн 15 минутанд нөгөө чиглэлд явдаг. Зам нь шөнөдөө хаагддаг. Орон нутгийн хүмүүс заримдаа ойролцоогоор нэг цагийн зайтай байрладаг Анкоридж руу явж ирдэг. Гэсэн хэдий ч 22:30 цагаас өмнө буцах цаг байхгүй бол та машиндаа хонох хэрэгтэй болно.

Харин танд энэ алс бөглүү хот ямар санагдаж байна? Амар амгалан уу, эсвэл айдастай давчуу газар уу?

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *