Хажууд тань ХУМХЫН ордны хүн байдаг бол та хамгийн азтай

Хумхын ордонд мэндэлсэн хүмүүс таны эргэн тойронд байдаг уу? Хэрэв тийм бол та өөрийгөө хамгийн азтайд тооцоорой. Учир нь тэд хамгийн сайхан сэтгэлтэй, тусч өгөөмөр хүмүүс. Таныг үргэлж дэмжиж, чадах бүхнээрээ туслах төдийгүй хайр халамжаар үл дутаана. Хумхын ордонд мэндэлсэн хүмүүсийг бурхнаас илгээсэн сахиусан хэмээн нэрлэх нь ч бий. Тэгвэл одоо хамтдаа чухам ямар зан чанараас нь болж, тэднийг ийн магтаж, тодорхойлж байгааг хамтдаа мэдэж авцгаая.

Хүчтэй, ухаалаг

Тэд ямар ч асуудал гарсан бухимдаж, уурлахаас илүүтэй шийдэл хайж, бүхнийг зохицуулдаг. Сул дорой байх хэзээ ч тэдэнд зохихгүй. Үргэлж юмны эхэнд, тэргүүнд байх бөгөөд бусдыг халамжилж, тэднийг хамгаалах үүрэгтэй мэтээр боддог.

Бусдад үргэлж урам хайрладаг

Бусдыг дэмжих, урамшуулах тал дээр тэд хамгийн мундаг. Бууж өгөхөөр шийдэж, гуниглаж суугаа нэгэнд урмын үгсийг хайрлаж, урагш алхах хүчийг бэлэглэдэг. Тэднийг харах төдийд л эрч хүч мэдрэгдэж, эерэг энергиэр цэнэглэгддэг.

Хэзээ ч итгэл үл алдана

Тэдэнд үргэлж итгэж болно. Учир нь тэд хэзээ ч бусдын итгэлийг алдахгүй. Амласан л бол заавал биелүүлэх ёстой гэх бодлыг тархиндаа суулгаж, хариуцлагатай ханддаг. Энэ зан чанар нь тэднийг бусдын дунд нэр хүндтэй байлгахад нөлөөлдөг.

Тэдэнтэй хамт байхад юунаас ч айлтгүй

Тэд яг л хамгаалагч сахиусан тэнгэр шиг. Том хана хэрэмний хажууд байгаа мэт санагдаж, энгэрт эрхлээд хэвтэж байхдаа ээж, аавынхаа өвөрт наалдаж байгаа мэт тийм их түшиг мэдрэгдэнэ.

Бусдыг манлайлж, зөв зүгт чиглүүлнэ

Эрч хүчээр дүүрэн, ухаалаг, үргэлж зөвийг эрэлхийлдэг тэд төрөлхийн удирдан чиглүүлэх, манлайлах чадвартай. Зүгээр нэг бусдыг удирдах бус, зөв зүгт чиглүүлж, өөрийгөө нээн илрүүлэхэд нь тусалдаг. Тиймээс тэдний дэргэд байгаа хүн бүр хөгжиж, улам бүр амжилттай, аз жаргалтай болно.

Хөгжилтэй

Үнэхээр нээлттэй, өөртөө итгэлтэй бөгөөд тэдний хөгжилтэй байдал нь хэнийг ч уйдаахгүй. Тэдэнд бусдыг өөртөө татах маш олон чанар байдаг ч, хамгийн хүчтэй нь алиа хошин зан чанар юм.

Бүтээлч сэтгэхүйтэй

Залхуурч зүгээр сууна гэдэг тэдэнд хэзээ ч тохирохгүй. Чөлөөт цаг олдвол төрөл бүрийн зүйлс сэтгэж, гараараа юм урлах дуртай. Тэдний хажууд байгаа хэн ч залхуурч, хойш сууж чадахааргүй болдог. Учир нь тэдний бүтээлч байдал бусдад халдварладаг.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *