Залуу уран бүтээлч Uranus-д Солонгосын томоохон entertainment-үүд санал тавьжээ

Саяхан Өмнөд Солонгосын К-ПОП ертөнцөд “Signhere” гэх томоохон артист шалгаруулах тэмцээн болсон бөгөөд нийт 10 мянга гаруй хүнээс шилдэг 44 хүн шалгарч, тэд дунд Монгол уран бүтээлч Uranus буюу Uyanga авьяас чадвараараа шалгарсан. Эл шоунд AOMG label – ийн Jaypark, Simondominic, Gray, Codekunst гэх мэт томоохон артист, producer -ууд тоглолтоо тависан байна.

Шалгаруулалтын дараа солонгос улсын хэд хэдэн нэр хүндтэй уран бүтээлчид Уянгийн инстаграм хуудасруу холбогдож хамтрах болсон ба мөн өндөр үнэлгээтэй entertainment – үүд санал тавьсан ч хамтрах тал дээр хараахан шийдэгдээгүй байгаа аж. Эдгээр entertainment – ууд Уянгаар тольдож Монгол уран бүтээлчдийг маш чадвартай гэж харж байгаа юм. Тиймээс гадны улсад амьдран уран бүтээлээ туурвидаг цөөн хэдэн уран бүтээлчдээ элэг нэгт Монгол аханд дүүс маань хол зай гэлтгүй сошиал медиагаараа дэмжих нь дэлхийн зах зээлд гарах томоохон хөшүүрэг юм шүү.

Залуу уран бүтээлч Uranus өдгөө цоо шинэ уран бүтээл болох LOVE ME HATE ME дуу нь солонгос хүмүүс дунд томоохон хүлээлт үүсгээд буй. Уг уран бүтээл нь энэ сарын сүүлээр түүний YOUTUBE – ийн албан ёсны хуудасаар цацагдахаар төлөвлөгдөж байгаа аж. Түүний клипийг өвөрмөц шийдлээр уран бүтээл туурвидаг SKY KYD хийж байгаа юм байна. Дэлхийд чадвараараа үнэлэгдэж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөх ирээдүйтэй уран бүтээлч Uranus – аа бүгдээрээ дэмжицгээе .

ЭНД дарж түүний Instagram хуудсаар зочлоорой.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *