Youtube-д хамгийн олон үзэгчтэй “mukbang” хийдэг хүмүүс

Сүүлийн үед “youtube” дэх хоолны шоунууд илүү алдартай болж, хүн бүр л үүнийг үзэж, хошуурах болжээ. Зарим нь муухай их хоол идэж байгаа хүмүүсийг үзэх юу нь гоё байдаг гэж хэмээн буруутгах бол, зарим нь үүнийг үзэж, кайф авдаг. Ямартай ч ийнхүү их хэмжээний хоолыг амтархан идэж байгаа “youtuber”-үүд нь бидний төсөөлөөгүй их хэмжээний мөнгө олж, улам бүр алдаршиж байна. Тэгвэл та бүхэндээ одоогийн байдлаар хамгийн алдартай, олон үзэгчтэй “mukbang youtuber”-үүдйг танилцуулахаар бэлтгэлээ.

“Dorothy”

Туранхай, жижигхэн биетэй энэ бүсгүй нь 5 эрэгтэй хүний идэж барамгүй хоолыг тэр дороо л идэж орхидог. Үзэгчид түүнийг ингэж их идэж байж яаж жингээ барьдаг болохыг нь гайхаж, мөн түүний эрүүл мэндэд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлдэг. Харин 3 жилийн турш тогтмол бичлэгээ хүмүүст хүргэж байгаа Дороти нь “youtube” хуудаснаа 3 сая гаруй дагагчтай байна. Түүний бусдаас ялгардаг бас нэгэн онцлог нь маш их халуун ногоог хоолондоо хийж иддэг. Энгийн хүмүүсийн ганц сэрээдээд л идэж чадахгүй орхидог халуун ногоотой гоймон дээр нэмээд халуун чинжүү хийж иддэг гээд боддоо.

“Veronica Wang”

Халуун ногоотой хоол зөвхөн Солонгос хүмүүст зориулагдсан гэж боддог уу? Тийм бол энэ бүсгүй таны бодлыг өөрчилнө. Учир нь тэрээр Солонгос хүмүүсээс дутахгүй халуун ногоо идэж чаддаг Европ бүсгүй юм. Түүний олонд алдаршсан шалтгаан нь эмх замбараагүй иддэг, зовж иддэг гэхчлэн сөрөг талууд байдаг. Нэг хэсэг хүмүүс түүнийг маш ихээр үзэн ядаж, сэжиг хүрч байна, балиар амьтан гэхчлэн элдвээр харааж байв. Үүний шалтгаан нь түүний өөрийгөө зовоон байж, халуун ногоотой гоймонг цагтай уралдан идэж байгаа бичлэгүүд, гараараа хоолоо барьж, амруугаа чихэж байгаа мукбангуудаас болсон юм. Харин тэрээр хүмүүсийн шүүмжлэлийг сайн хүлээн авч, одоо харьцангуй цэвэрхэн бас тайван иддэг болсон шүү. Тэрээр youtube хуудасны 1 сая гаруй дагагчтай байна.

“Yang Soo bin”

Түүнийг Мукбангийн загалмайлсан эх гэхэд буруудах зүйлгүй болов уу. Учир нь маш олон хүмүүс түүнээс анх мукбангийг мэдэж авч, үздэг болсон байх. Мэдээж эхэндээ түүнийг олон сая хүмүүс шүүмжилж, хэт их идэх юм, ингэж байгаад удахгүй үхнэ гэхчлэн харааж зүхэж байсан. Гэсэн ч Сү Бин бичлэгээ хийсээр байсан бөгөөд тун удалгүй маш алдартай болж, төрөл бүрийн сурталчилгаа, рекламанд тоглож, их хэмжээний мөнгө олж эхэлсэн. Одоо тэрээр зөвхөн хоолны бичлэг хийх бус, өөрийн авъяасаа гайхуулж, нүүр будалтын бичлэг, ковер дууны бичлэг зэргийг хийдэг болсон шүү . Мөн жингээ ч хасч эхэлсэн нь олон хүнийг гайхшруулж байгаа билээ. Түүний youtube дэх хуудасны дагагчид хэдийн 2 саяыг давсан байдаг.

“UDT Tv”

4 жилийн турш хоолны бичлэг хийсний эцэст сүүлийн үед тэрээр их алдаршиж байгаа. Камерын өмнө шахуу амьдарч, өөрийн өөрчлөлтөө харуулсан тэрээр одоо хэдийн 1.7 сая дагагчтай болсон байна. Түүний бусдаас ялгарах онцлог нь маш их хоолыг, их хэмжээгээр ам руугаа чихэж иддэг. Эхэндээ үүнийг нь үзсэн хүмүүс дургүйлхэж байсан ч, сүүлдээ энэ нь тэдэнд кайф өгдөг хэмээн ам уралдан магтах болсон юм. Мөн фитнесээр хичээллэж, тэр их идсэн хоолоо шингээдэг гэнэ.

Сонирхуулахад түүний фен охидууд олон байдаг бөгөөд бүгд л “ахаа хөөрхөн шүү”, “ахтайгаа хамт хоол идэх юмсан”, “манай ах л шилдэг нь” гэхчлэн хайр урсгасан үгтэй сэтгэгдлүүд бичлэгүүд дор нь хөглөрч байдаг.

Ингээд та бүхэндээ одоогоор хамгийн идэвхитэй, хүмүүсийн анхаарлыг татаж байгаа мукбанг хийдэг хүмүүсийг сонирхууллаа. Та ч бас тэдний бичлэгүүдийг нэг гүйлгээд үзээрэй.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *