Чулуу шиг хатуу зүрх сэтгэлтэй ЗУРХАЙН ОРДУУД

Хүн бүрийн зан чанар хоорондоо харилцан адилгүй. Зарим нь нээлттэй, сайхан сэтгэлтэй байхад, зарим нь ууртай, өөрийгөө л боддог, чанга хатуу зан чанартай байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ чулуу мэт хатуу зүрх сэтгэлтэй зурхайн ордуудыг танилцуулж байна. Та ч бас эдгээрт багтсан байж мэднэ шүү.

Хилэнцийн орд

Тэдний зүрх сэтгэл жижигхэн зайтай өрөөтэй л адил. Үүндээ яг л өөрийнхөө гэж бодсон хүмүүсээ багтааж, тэдэндээ л байгаа бүхнээ зориулна. Харин тэрхүү өрөөний гадна үлдсэн хүмүүсийн тухайд ямар байх нь хилэнцийн ордныхонд огтхон ч хамаагүй. Тэд зөвхөн өөртөө болон өөрийнхөө ойр дотны хүмүүст анхаарал бөгөөд хэзээ ч худлаа найзын дүр эсгэхгүй. Бүх зүйлд үнэнч шударгаар ханддаг төдийгүй хэтэрхий шулуухан байдал нь тэднийг найз нөхөд цөөтэй, ганцаардмал байлгах нь бий. Мөн хэт огцом ууртай. Тэднийг уурлуулах нь тун ч дэмий санаа. Учир нь тэд уурласан үедээ юу ч хийж мэднэ.

Үхрийн орд

Зөрүүд, өөрийнхөөрөө үхрийн ордны хүмүүстэй маргалдаад дийлнэ гэдэг бэрх. Өөрийн зөв л гэж үзсэн бол тэр чигээрээ зүтгэж, ууртай төрхөө олон хүнд харуулна. Бусдад амархан гомдож, нэг гомдсон бол уучлана гэдэг юу л бол. Шартай учир бусдын хүрсэн амжилтанд би ч бас хүрч чадна гэх бодлоор амьдардаг. Хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд хүчтэй бас ууртай хүмүүс.

Хумхын орд

Тэдний зүрх түгжээтэй хаалгатай л адил. Хүссэн хүн нь тэнд нэвтэрч чадахгүй. Бусадтай тун ч хүйтэн харьцдаг боловч, дотроо тэдэн шиг зөөлхөн, дулаахан хүн гэж ховор болов уу. Бүх мэдрэмжээ өөртөө л хадгалж, нуух бөгөөд өөрийгөө хүчтэй, хүйтэн хэмээн бусдад мэдрүүлэхийн тулд уур бухимдал, муухай аашаар цайз босгодог.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *