Э.Содномпилжээгийн амжилт гиннест бүртгэгджээ

Паралилимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн Казакстан улсад үзүүлэсэн амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэв. Ингэснээр Монголоос дахин нэг тамирчин Гиннесийн дээд амжилт тогтоосон гэж бүртгэсэн талаар Монголын паралимпийн хороо албан ёсны фэйсбүүк худаастаа мэдээлжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *