Солонгос драм зураг авалтаа Монголд хийнэ

Өмнөд Солонгосын нэгэн сонирхолтой телевизийн цуврал (драм) зураг авалтаа Монголд хийхээр болсныг мэдэгджээ. Жүжигчин Хён Бин болон Сон Ей Жин нарын гол дүрийг нь бүтээж буй романтик драмын зураг авалт ирэх долоо хоногт Монголд хийгдэх аж. Өмнөд Солонгосын “tvN” телевизийн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрэх “Хайрын ослын буулт” гэх нэртэй кинонд баян өв залгамжлагч бүсгүй болон Хойд Солонгосын офицер хоёрын хайр дурлалын тухай өгүүлдэг байна.

Цувралын үйл явдал Сон Ей Жин шүхрээр нисч байгаад Хойд Солонгосын талд ослын буулт хийдэг ба Хён Бин түүнийг хамгаалж, нууцлахын төлөө бүхнийг хийж буйгаар өрнөдөг аж. Цувралын зураг авалт Монголоос гадна Швейцарь улсад хийгдэхээр төлөвлөсөн байна. Уг цуврал энэ оны сүүлээр цацагдах аж.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *