Аравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар Алтайн нурууны дунджаас ахиу цас орох төлөвтэй байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тэгвэл бусад нутгаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 9-15 мм, Их нуруудын хотгор болон говийн нутгаар 3-6 мм, бусад нутгаар 6-9 мм зузаан хур тунадас орох төлөвтэй байгаа аж.

Агаарын температур нутгийн өмнөд хэсэгт олон жилийн дундаж орчим буюу 4-9 градус, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх юм байна. Харин есдүгээр сарын сүүлийн арав хоногт нийт нутгаар сэрүүсч, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж буйг цаг уурчид хэллээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *