Анхилуун үнэртэй лаа нь уушги болон зүрхэнд аюултай

Сан-Диего хотын их сургуулийн судлаачид тасалгааны агаарыг бохирдуулагч хүчин зүйлсийн талаар судалгаа хийжээ. Агаарыг бохирдуулагч зүйлсийн дотор анхилуун үнэрт лаа байгаа нь ихэд анхаарал татсан юм. Анхилуун лаа шатах явцад формальдегид бодис агаарт аюултай түвшинд хүртэл нэмэгддэг байна. Ялангуяа лимонен гэх бодис орсон лимоны үнэртэй лаа нь хамгийн аюултай.

Лимонен нь хүнсний амт оруулагч бүтээгдэхүүн, мөн агааржуулагчид хэрэглэхэд эрүүл мэндэд аюулгүй байдаг боловч агаарын бүтцэд орсноор формальдегид гэсэн хортой бодис болон хувирдаг байна.Формальдегид нь ДНК-ийн түвшинд мутацид оруулж багтраа болон хорт хавдрын эх үүсвэр болдог байна.