Х.Хатанбаатар охиныхоо хамтаар “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшруулжээ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар бага охин Х.Ивээлийн хамтаар ОХУ-ын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцсон байна. Тэдний оролцсон нэвтрүүлгийн дугаар өчигдөр “Россия-1” тэелевизээр цацагдан, олны хүртээл болсон бөгөөд энэ тухай Х.Хатанбаатар цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрээр, “Сайн байцгаана уу, Өнгөрсөн 8-р сард Оросын Россия-1 сувгийн “Удивительние люди” буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт охин Ивээлийн хамт оролцсон дугаар маань өчигдөр гарсныг хасаж танаад 15 минут болгосон бичлэгийг хүргэж байна. Уг нэвтрүүлэгт бид хоёр ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа харуулсан юм.

Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрийн 46 нь санамсаргүй байдлаар дэлгэцэнд нэг нэгээрээ гарч ирэх бөгөөд үүнийг тогтоон дэлгэцэнд гарч ирээгүй 6 хөзрийг олж хэлэх даалгавартай байлаа. Миний хувьд 3 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлого, 4 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлогыг тус тус цээжээр бодон хариуг тогтоох ба эгнээ тус бүрт 8 хариу дундаас зөвийг нь хэлэх байв. Ямартай ч аав, охин хоёр даалгавраа амжилттай биелүүллээ. Дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Сайн байцгаана уу,Өнгөрсөн 8-р сард Оросын Россия-1 сувгийн "Удивительние люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт охин Ивээлийн хамт оролцсон дугаар маань өчигдөр гарсныг хасаж танаад 15 минут болгосон бичлэгийг хүргэж байна.Уг нэвтрүүлэгт бид хоёр ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа харуулсан юм. Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрийн 46 нь санамсаргүй байдлаар дэлгэцэнд нэг нэгээрээ гарч ирэх бөгөөд үүнийг тогтоон дэлгэцэнд гарч ирээгүй 6 хөзрийг олж хэлэх даалгавартай байлаа. Миний хувьд 3 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлого, 4 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлогыг тус тус цээжээр бодон хариуг тогтоох ба эгнээ тус бүрт 8 хариу дундаас зөвийг нь хэлэх байв.Ямартай ч аав, охин хоёр даалгавраа амжилттай биелүүллээ. Дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. 👍

Posted by Khatanbaatar Khandsuren on Sunday, September 15, 2019

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *