Сэтгэлийн цангаатай байснаас гэдэсний өлсгөлөнтэй байсан нь дээр…

Сайн ханийн дэргэд хөрөнгө мөнгөний зовлон түр зуурынх…

Өнөөдөр талхгүй ч маргааш бялуутай болж болох
Өчигдөр будаагүй байсан ч өнөөдөр хоолтой байж болох
Ууж идэх өмсөж зүүхийн зовлон бол хоромхон зуурынх

Харин муу хань насны зовлон
Амттан шимттэнээр дүүрэн ширээний ард ч хүн гуниглаж болох
Авдар дүүрэн алттай байсан ч хүн аз жаргалгүй байж болох

Гэдэс цатгалан ч сэтгэл өлсгөлөн байх хэцүү
Бие амар байх ч зүрх тайван бус байх хэцүү
Сайн ханийн дэргэд өлсгөлөн байсан ч жаргадаг

Муу ханийн хажууд цатгалан байсан ч зовдог
Сайн хүний дэргэд зовлон түр зуурынх
Муу хүний дэргэд зовлон үүрдийнх байдаг

Сэтгэлийн цангаатай байснаас гэдэсний өлсгөлөнтэй түр байсан дээр.
Учир нь сайн хань бол бүгдийг олж ирдэг.
Харин муу хань бүгдийг авч оддог юм.