ЧӨЛӨӨТ ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

Казакстан улсын Нурсултан хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээний сонгомол болон эмэгтэйчүүдийн төрөл үргэлжилж байна. Сонгомол барилдааны жин жингийн аваргууд хэдийнээ тодорсон бөгөөд эмэгтэй дөрвөн жингийн барилдаан үргэлжилж байна.

53 кг-ийн жинд нэлээд дуулиан шуугиантай дэлхийн аваргыг зорьсон дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа эхний тойрогт Голландын бөх Жессика Блазкаг ялсан ч хоёрдугаар тойрогт Голландын бөх Мариа Преволаракитай барилдаж ялагдав. Энэ жинг чансаагаараа өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт АНУ-гийн Сара Хильдебрандт тэргүүлж байгаа юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *