Тогтмол үнсэлцдэг эмэгтэйчүүд жингээ хурдан хасдаг!

Үнсэлцэх нь танд сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна маш олон давуу талтай юм. Таныг турааж, арьсыг толигор сайхан байлгахын зэрэгцээ эрүүл мэндэд тустай гээд боддоо. Үнэхээр хачирхалтай байгаа биз. Ингээд хамтдаа үнсэлцэх нь чухам ямар ач тустай болохыг мэдэж авцгаая.

Турахад тусална

Нэг минут энгийн үнсэлцэхэд та 2-3 калор шатааж чадна. Харин нэг минут шунан үнсэлцэхэд 5-26 калор шатаадаг байна. Энэ нь танд нэг их санагдахгүй байна уу? Тэгвэл арай их тоогоор бодож авч үзье. Та 30 минут үнсэлцсэнээр 30 минут алхах, хөнгөн гүйх, машинаа угаах зэргээс хөдөлгөөн хийснээс илүү их калор шатааж чадах юм. Мэдээж алхах, гүйхийг хориглож болохгүй ч, үнсэлцээд жингээ хасна гэхээр үнэхээр сонирхолтой биш гэж үү?

Арьсыг чангална

Үнсэлцэхэд нүүрний 30 булчин зэрэг ажиллаж байдаг. Энэ нь таны нүүрний арьс кроссфит хийж байна гэсэн үг юм. Үүний үр дүнд арьс тань толигор, чанга болох төдийгүй үрчлээс, суларч унжих зэргээс айх аюулгүй болох аж.

Стресс тайлна

Биднийг үнсэлцэх явцад биед аз жаргалын даавар ялгарч, биеийг тайвшруулдаг байна. Мөн стрессийн даавар болох кортизолыг бууруулах давхар үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс уур тань хүрээд, бухимдаад байвал зүгээр л үнсэлц.

Амны эрүүл ахуйг хариуцна

Үнсэлцэх үед шүлс ихээр ялгардаг. Энэ нь амны хөндийг цэвэрлэж, дотор орших бактерийг устгадаг. Тиймээс их үнсэлцдэг хүмүүсийн шүд эрүүл, амны хөндий нь цэвэрхэн аюулгүй байдаг аж.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *