Хамгийн “залхуу” ордууд

Мэдээж ажилсаг, ухаантай, царайлаг, бие хаа сайтай, эрүүл, сайхан сэтгэлтэй, боловсролтой, амжилттай гээд л бүх зүйл нь бүрдсэн төгс хүн гэж хаана байх билээ. Бага ч атугай сул тал байж гэмээн, бүх зүйл тэнцвэржиж, сая нэг хүн гэх тодотголд багтана. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ бусад зүйл дээр өөлөх юмгүй ч, гэр орны ажил гэхээр хойш суух хандлагатай, залхуу ордуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Хилэнцийн орд

Магадгүй та Хилэнцийн ордонд мэндэлсэн хүний гэрт очвол, бүх зүйл нь гялалзаж, гялтганаад хүрэхээс ч эмээж мэдэх юм. Харин зочид явсны дараа тэд гэрээ цэвэрлэж, аяга тавгаа угаах гэж яарахгүй. Тэд өөртөө хайртай төрлийн хүмүүс учир өөрөө л хүсэхгүй бол заавал тоосоо соруулж, шалаа угааж, бүхнийг хийх гэж өөрийгөө хүчлэхгүй. Тиймээс тэдний гэрт хэдэн өдөр угаагаагүй бохир аяга таваг байж ч мэднэ. Тэд зөвхөн хүссэн үедээ л цэвэрлэгээ хийнэ.

Нумын орд

Эрч хүчтэй амьдралтай хүмүүс. Тэд олон зүйлсийг нэгэн зэрэг амжуулах чадвартай. Амьдралаас кайфыг мэдрэхийн тулд олон сонирхолтой зүйл хийж, өөрийгөө хөгжүүлж бас зугаацаж чаддаг хүмүүс. Тиймээс тэдэнд гэрийн ажил хийх, үргэлж бүхнийг цэгцтэй байлгах зэрэг зүйлс үнэхээр уйтгартай бас утгагүй санагддаг. Юунд ч баригдах дургүй тэд хоол идсэний дараа заавал аягаа угаах ёстой гэдгийг огт ойлгодоггүй.

Арслангийн орд

Арслангийн ордонд мэндэлсэн хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй, хүчирхэг байдаг. Үргэлж аливаа шинэ зүйлсийг туршиж, хийж бүтээж явдаг тэдний ширээ цэгцтэй, замбараатай байна гэж бараг л үгүй. Гэр цэвэрлэж, аяга угаахад зарцуулах цагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөж болно гэдгийг тэд хамгийн сайн мэднэ. Мөн хувцаслалтандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тэдний хувцсан дээр муур үс наалдчихсан эсвэл цамц болчихсон явж байж ч мэднэ. Тэгвэл та тэднийг хувцсаа цэвэрэлэхээс хамаагүй илүү чухал ажил хийж байгаад ирсэн гэж ойлгоорой.

Матрын орд

Матрын ордонд мэндэлсэн хүмүүс цэвэрлэгээ хийх дургүй. Хүүхэд байхдаа тэд аав ээждээ тусалж, гар хөлийн үзүүрт зарагддаг байсан. Одоо ч энэ нь хэвээрээ. Гэрийн ажлыг хэзээ ч толгойлж хийдэггүй бөгөөд зөвхөн бусдын хийчих гэсэн зүйлийг хийдэг төрлийн хүмүүс.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *