Жүжигчин И Бён Хён буюу бидний мэддэгээр Ким Ин Ха Монгол кинонд тогложээ

Амьдралын ээдрээ” киноны Ким Ин Ха-гийн дүрээр Монголчуудад танигдсан Солонгосын нэрт жүжигчин И Бён Хён нь жүжигчин Ч.Ундралтай хамтран “The Woman” хэмээх монгол кинонд гол дүр бүтээхээр болжээ. Тэрбээр энэ сарын 7-ны өдөр Монголд ирж , зураг авалтандаа оролцоод, өнгөрсөн даваа гарагт нутаг буцсан байна. Тус зураг авалтын эхний хэсгийг Ховд аймгийн Зэрэг суманд хийжээ. Киноны зураг авалтыг Солонгос улсад үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

“Ундрал Чой Хайнзан” кино продакшны шинэхэн уран бүтээл болох тус кино нь Берлиний кино наадмаар буюу ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *