Тагтан дээр тамхи татаж, мах шарахыг хориглоно

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас галын аюулгүй байдлын тухай журмыг шинэчилжээ. Шинэчилсэн журмын дагуу:

Нийтийн орон сууц, зочид буудлын өрөө тасалгааны тагт, задгай талбайд ил гал гаргах /тамхи татах, мах шарах, лаа асаах/

Кино театруудад үзвэр эхлэхээс өмнө гал түймрийн үед авах арга хэмжээний талаар заавар зөвлөмж бүхий бичлэгийг заавал гаргах

Дэлгүүр, худалдааны төвүүд дэх ачаа оруулах зам онцгой нөхцөлд худалдан авагчдыг нүүлгэн шилжүүлэх гарц, замыг хаахгүй байх

Эмнэлгийн байгууллагуудын хувьд хүнд өвчтөнүүд, хүүхдүүдийг барилгын нэгдүгээр давхарт байрлуулах гэх мэтээр тусгажээ. Галын аюулгүй байдлын тухай шинэ журам аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *