Үнэгүй байртай болох гэж хамаатнууд хоорондоо 23 удаа гэрлэжээ

Хятадын Төрийн зөвлөл 2011 онд дэд бүтцийг хөгжүүлж, хөдөө орон нутгийг хотжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлжээ. Хятадын Зежиан мужийн Лишуй хотод үнэгүй сууцтай болох гэсэн нэг овгийн 11 хамаатан хоёр долоо хоногийн дотор 23 удаа хоорондоо хуурамчаар гэрлэсэн хэрэг гарчээ. Тэдний дөрвийг нь хорьж, бусдыг нь батлан даалтаар суллажээ.

Хамгийн түрүүнд Пан гэх эр дээрх мэдээллийг сонсмогцоо салсан эхнэртэйгээ дахин гэрлэж, зургаа хоногийн дараа эргээд гэр бүлээ цуцлуулж, эгчтэйгээ, бэр эгчтэй гэх мэтээр олон удаа гэрлэжээ. Мөн түүний аав нь төрсөн ээжтэйгээ гэрлэсэн байна. Тэд үнэгүй орон сууцны бүртгэлд хамрагдаж чадсан ч удалгүй хэрэг нь илэрсэн нь энэ аж.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *