Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэ надад 100 саяын авлига өгөх гэсэн хэргийг АТГ-т шалгуулахаар хандлаа

Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөхдөө УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүнийг ах дүүсээ төрд шургуулсан гэдгийг онцолсон. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан цахимаар тайлбар хийлээ. Тэрбээр:

“2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр намайг УИХ-ын гишүүн байхад авраач гээд уйлаад ирсэн. Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг Ц.Элбэгдорж консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх энэ. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ.

Хятадын компаниас хөрөнгө оруулалт татаарай, надыг дэмжээрэй гэсэн хэлсэн гэсэн. Би гаднын хөрөнгө оруулагчийг Монголдоо татаарай гэж би дипломатуудаас гуйдаг. Д.Мөнх-Эрдэнэ шиг, н.Галбадрах шиг нөхөр төрд хэрэггүй, хөөж явуулсан нь зөв. Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг хятад хүнээр өгүүлнэ гэж яриулсан. Би энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлж байна.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-нд 20 гаруй жил ажиллаж байгаа. Д.Мөнх-Эрдэнийн дэргэд тэнгэр газар шиг ялгаатай шүү. Д.Мөнх-Эрдэнэ, Б.Хурц, Ц.Элбэгдорж нар ургийн мод гэж тараагаад байна. Миний удамд Ерөнхий сайд хийж байсан хүн ч бий, Жигжиджав гэж. Миний ургийн мод өндрөөс эхэлнэ. Надад нягтлан бодогч эгч байхгүй. Баттуяа гэж Австралид сургууль төгссөн, өндөр боловсролтой эмэгтэй, жаахан ааштай байж магад, өндөр боловсролтой хүн ааштай байдаг.

“Монсан”-ын захирал хийж байсан Батсүрэн ах маань нас бараад олон жил болж байна. Нас барсан хүнээр битгий оролд. Баатарчулуун гэж хүн бол Эрээнд дэд консулаар ажиллаж байсан. Монголын жуулчин компанийг ажиллуулж, анхны жуулчдыг хүлээж авч байсан. Миний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ насаараа зам тээврийн салбарт ажилласан хүн. Миний ах дүү нар 10 жилээ онц төгссөн, надыг нусгай бацаан байхад төрд зүтгэж байсан” гэлээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *