Хувийн машинаар такси үйлчилгээ эрхлэх иргэдийг бүртгэж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хувийн суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх сонирхолтой иргэдийн судалгааг хийж байна.

Энэхүү үйлчилгээг үзүүлэх сонирхолтой бол өөрийн болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд www.transport.ub.gov.mn цахим хаягаар бүртгүүлж болох юм. Мөн ажлын өдрүүдэд 11-312176 дугаарын утсаар судалгаанд хамрагдаж болно гэж тус газраас мэдээллээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *