Эдгээр алдартнууд хамаатан гэдгийг та мэдэх үү?

Түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартнуудын үе хойч нь ямар хүмүүс байгаа бол? одоо юу хийдэг бол? гэж танд бодогдож байсан уу? Тэгвэл BoredPanda-аас бидний сайн мэддэггүй, хоорондоо удам, хамаатны холбоотой алдартнуудыг танилцуулжээ.

1. Чарли Чаплин ба Оона Чаплин

“Хаан ширээний тоглоом” кинонд Талисагийн дүрийг бүтээсэн Оона Чаплин жүжигчдийн гэр бүлээс гаралтай. Түүний ээж Жералдин Чаплин хэмээх жүжигчин байсан бол өвөө нь алдарт Чарли Чаплин юм.

2. Абрам Линкольн ба Том Хэнкс

Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс АНУ-ын ерөнхийлөгч байсан Абрам Линкольнын ээжийн талын хамаатан юм. Тэрээр ерөнхийлөгчийн дөрөв дэх үеийн үеэл аж.

3. Жанет Лей ба Жейми Ли Кертис

Жон Карпентерын аймшгийн кинонд тоглосон Кертис бол Холливудын “дур булаам бүсгүй” Жанетын охин юм.

4. Энн Гвинн ба Крис Пайн

“Star Trek”, “Wonder Woman” зэрэг кинонд дүр бүтээсэн Крис Пайн нь алдарт жүжигчин Энн Гвинний ач хүү юм.

5. Херберт Хенри Аскит ба Элена Бонэм Картер

Дэлхийн нэгдүгээр дайны үед Их Британийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан Херберт бол “Harry Potter” “Fight Club”, “Fleet Street” зэрэг кинонд дүр бүтээсэн Эленагийн өвөг эцэг юм.

6. Чарльз Дикенс ба Харри Ллойд

“Оливер Твист” зохиолыг бичсэн Чарльз Дикенс нь “Хаан ширээний тоглоом” кинонд Висерис Таргариенын дүрийг бүтээсэн Харри Ллойдын өвөг эцэг юм.

7. Нельсон Мандела ба Золека Мандела

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч байсан, Нобелийн энх тайвны шагналт Нельсон Мандела бол Золека Манделагийн өвөө юм. Золека нь илтгэгч, зохиолч боловч охин нь авто ослоор өөд болсноос хойш НҮБ-ын замын аюулгүй байдлын хамтын ажиллагааны элчин сайдаар ажиллаж байна.

8. Уинстон Черчилль ба Николас Соамес

Уинстон Черчилль бол дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийг удирдаж байсан эрхэм билээ. Харин түүний ач хүү Соамес 1997 оноос хойш Их Британийн Парламентын гишүүнээр ажиллаж байна.

9. Пабло Пикассо ба Диана Видмайер Пикассо

Алдарт зураач Пабло Пикассо бол орчин үеийн урлагийг судлаач, түүхч Диана Видмайер Пикассогийн өвөө юм. Диана түүхийн салбарт мастер зэрэгтэй бөгөөд “Menē” хэмээх 24 каратын үнэт эдлэлийн компанийг үүсгэн байгуулсан.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *