“Хийморь” УСК Оскарт нэр дэвших эрхээ авлаа

“Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авлаа.

Хийморь кино нь өмнө нь ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол, одоо “Сандиего интернэшнл филм фестиваль”-д өрсөлдөж байна.

Монгол морины хийморь, монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийжээ. Өдгөө Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөх эрхээ авсан уран бүтээлчдэд амжилт хүсье.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *