Ногоон усан үзмээс зүү илэрчээ

Австралийн Виктория мужийн “Aldi” дэлгүүрээс худалдаж авсан ногоон усан үзмээс зүү гарчээ. Хлоя Шоу өнгөрсөн ням гаригт фэйсбүүк хуудастаа зүү олсон талаар мэдээлж, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тэрбээр “Өнөөдөр “ALDI Caroline Springs” дэлгүүрээс худалдаж авсан усан үзэм. Ялангуяа хүүхдүүддээ усан үзэм өгөхөөсөө өмнө сайтар шалгаарай” гээд, усан үзмийг дундуур нь зүсэж, дотроос нь зүү гарсныг харуулсан хоёр зураг оруулсан байна.

Хүчний байгууллагын мэдэгдэлд “Хүнсний бүтээгдэхүүн дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь тогтоогдсон хүнд 10 хүртэл жилийн хорих ял оноохыг сануулж байна” гэж дурджээ. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр “Fairfield” дэлгүүрээс худалдаж авсан гүзээлзгэнэ дотроос зүү олдсон бөгөөд есдүгээр сарын 10-ны өдөр цагдаад энэ талаар мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 23-нд “Eltham” дэлгүүрээс худалдаж авсан гүзээлзгэнэ дотроос мөн зүү гарсныг маргааш нь цагдаад мэдэгджээ.

Австралийн гүзээлзгэнэ тариалагчдыг өнгөрсөн жил жимснээс нь зүү болон бусад зүйл илэрсэн хэргээр шалгаж эхэлсэн байна. Нийт 100 гаруй гомдол ирсэн ч ихэнх нь худал болох нь тогтоогджээ. Холбооны засгийн газраас “хүнсний террористууд”-д хатуу шийтгэл ногдуулахаа амлажээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *