Хүдэр суманд баавгай айлын 120 литр савтай айргийг тэвэрч авч яваад уусан байжээ

Аравдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс өмнө тус суманд баавгай орж ирэн айлын мал хуй хулгайлах, амбаар гэр сүйтгэх тохиолдлууд их гарч байсан ч буу ашиглахыг зөвшөөрөөгүй. Харин дээрх харамсалтай үйл явдлын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрч, аймагтаа онц байдал зарласан тухайгаа мэдээлсэн.

Гэвч баавгайны аюул хэвээр л байна. Зөвхөн Ерөө суманд биш, ойролцоо орших Хүдэр суманд ч иргэд айдастай байгаа. Учир нь тус суманд баавгай сумын төв рүү орж ирэх, айлын айраг цагаатай амбаар руу дайрахаас эхлээд хор хөнөөл ихтэй байна. Иргэдийг харуй бүрий болоход гэрээсээ гарахыг хориглож, хаалга үүдийг нь самардах тогших дуулдвал хариу өгөхгүй бол онгойлгож өгөхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ. Хүний амь эрсэдхээс нааш анхаарахгүй орхиж, иргэдээ “өөрсдөө аргалаарай ” , “буудаж болохгүй ” гэсэн үгсээр торгоож явсаар Ерөө суманд ноцтой хэрэг гарлаа. Одоо үлдсэн иргэдээ хэрхэн хамгаалах талаар ямар нэгэн чиглэл алга, онц байдал зарласан нэртэй ч бүх юм бахь байдгаараа байгаа аж.

Тухайлбал, Хүдэр суманд иргэн Б-ийн гадаах амбаар руу баавгай дайрч хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслийг нь эвдэж, тахиан байрыг нь сүйтгэж, амбаарт байсан 120 кг савтай айргийг нь тэврэн 100 орчим метр газарт явж байгаад хагалж, доторхийг нь уусан зэрэг сонин хачин мэдээллүүд ирэв.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *