БНХАУ-ын 12 иргэнийг албадан гаргана

Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийсэн байна.

Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэн хамрагдсанаас “Монгол туйвар транс” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын нэг иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна.

Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заагдсан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *