Шахмал түлш түлж байсан гэх айлын зуух дэлбэрчээ

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшинд угаартаж зургаан иргэн амиа алдаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа айлын зуух дэлбэрсэн хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн айл шахмал түлш түлж, улмаар зуух нь гэнэт дэлбэрсэн гэх мэдээллийг өгч байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Баянзүрх дүүрэгт айлын зуух дэлбэрсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Хэргийн газарт цагдаа нар ажиллаж байна” гэх тайлбарыг өглөө. Одоогоор хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна. Харин хэргийн газарт цагдаа нараас гадна мэргэжлийн хяналтын байцаагч нар ажилласан байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *