Ука яг л “гадаад од” шиг

Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаар олныг байлдан дагуулдаг дуучин бол Д.Уламбаяр буюу Ука. Тэрбээр өөрийн инстаграмм хуудаснаа ээлжит “загварын шоу”-аа үзүүлжээ. Үүгээрээ тэр өөртөө ямар ч загварын хувцас зохидог гэдгийг харуулаад амжив. Дэгжин маягийн хар өнгийн даашинз Укаг улам эмэгтэйллэг болгожээ.Цайвар өнгийн пальто харин хэзээний хайнга төрхийг илтгэнэ.

Оффис хувцас ч түүнд янзтай харагдана. Олон нүхтэй богино хүрэм, урт түрийтэй гутал, үүрсэн цүнх үнэхээр стиллэг байв. Товчхондоо Ука зураг дээр яг л гадаадын кино од шиг гарчээ. Саяхан түүний нөхөр Г.Эрдэнэчулуун “Говь” брэндийн нүүр царай болж, загварын мэдрэмжтэй гэдгээ мөн харуулаад авсан билээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *