Цэцэрлэгийн багш нар хоёр настай хүүг скочоор хүлэн сандал дээр 30 минут гаруй суулгажээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш нар нь хоёр настай хүүг сандал дээр нь суулган скочоор хүлж 30 гаруй минут суулгасан хэрэг гарчээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү үйлдэл нь камерт бичигдэн үлджээ.

Бичлэгт нялх хүүхэд хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь байгаа дүрс үлдсэн аж. Ингээд 30 гаруй минут болсны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж хүүхдийг сандлаас салгаж авсан юм байна. Ийнхүү хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн дээрх багш нарыг тус цэцэрлэгийн зүгээс ажлаас нь халах тушаалыг энэ сарын 2-ны өдөр гаргажээ.

Энэ талаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгсөнгүй.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *