Жүжигчин Б.Навчаа, “элийрэгч” Ц.Уянга нар комментоор “хэрэлдэв”

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр өөрийн үзэл бодлыг хурцаар илэрхийлдэг жиргээч У.Уянгын сүүлийн үеийн сэдэв нэр бүхий урлаг, соёлын байгууллагуудын хуучирсан барилгыг нураах тухай асуудал болсон. Тэрбээр урлагийн түүхэн дурсгалт эдгээр барилгуудыг нураах хэрэггүй гэсэн байр суурийг баримталж, Байгалийн түүхийн музейн урд нэжгээд өдрийн турш жагсаал үйлдээд буй. Энэ талаар найруулагч Б.Наранбаатар, “Урлагийн хүний амьдралыг мэдэхгүй байж битгий олон юм хуц” гэсэн утгатай хатуухан үгийг хэлээд амжсан.

Харин Ц.Уянга, “Хошин шог нэртэй мэдрэл балайрлаар ард түмний оюуныг хорлоно, хэдэн дамск, чипсний рекламаар хөөцөлдөхөөс бүтээлийн төлөө ганц ч хөдлөхгүй, төрөөс төмөр горьдохоос урлагийн боловсрол хөгжүүлэхийг ярихгуй, өөрсдөө ч нэг ч сонгодог зохиол уншиж ойлгоогүй мөртлөө тэнэг баян жүжигчид…нэг л их Төрийн соёрхолт Театрын захирлууд ус тоосго яриад явдаг, дарга даамал болох гэж гүйдэг. Ийм урлаг байдаггүй юм аа!” гэсэн бичвэр дэлгэсэн нь мөн л хатуухан шүүмлжлэл болоод авав. Үүнийг нь өөрийн нүүр хуудсанд Enkhtsetseg Erdenebileg нэртэй хэрэглэгч нийтэлжээ.

Харин жүжигчин Б.Навчаа уг постны дор, “Наад муу хүүхэн чинь яасан их х*цдаг г*ч** вэ?” гэх коммент бичсэн нь “хэрүүлийн алим” шидэж орхив. Үүний хариуд жиргээч Ц.Уянга, “Чи муу ахдаа жижигдэнэ шүү, жижигхэн банди минь! ” гэсэн нь бүр ч дэвэргэх шиг боллоо.

Удалгүй тэд маргалдахыг урьтал болгохоос зайлсхийж, Б.Навчаа бухимдсан шалтгаанаа тайлбарлан, “Би уг нь энэ нөхрийг дэмждэг ухаантай юм ш дээ” хэмээсэн юм. Хөдөлмөрлөж байгаа зарим уран бүтээлчдийг нийтэд хамруулж шүүмжилсэн нь Б.Навчаагийн хувьд өөрийнх нь хэлснээр “Хэн ч өрвөлзмөөр” сэтгэдэл төрүүлсэн аж. Ц.Уянга ч уучлалт гуйж, эв найрамдлыг олов бололтой.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *