Хуримын бөгж залгилаа гэж зүүдлээд сэртэл үнэн байжээ

АНУ-ын Калифорни мужид амьдардаг хатагтай Эванс шөнө хуримын бөгж залгичихлаа гэж зүүдэлсэн тухагаа хэвлэлд ярьжээ. Хамгийн сонирхолтой нь рентген зурган дээр тэр үнэхээр бөгж залгисан нь харагдсан гэнэ. Уушгины хатгалгаа туссан байх магадлалтай гэж эмч хэлсэн тул тэрбээр маргааш өглөө нь рентген зураг авахуулсан нь тэр аж.

Хамгийн сонирхолтой нь, түүний нөхөр гэрлэх саналаа гэнэтийн бэлэг байдлаар тавихаар дэрнийх нь хажууд хуримын бөгж тавиад унттал сүйт бүсгүй нь шөнө санамсаргүй байдлаар залгиж орхисон гэнэ. Хатагтай Эванс сүйт залуудаа, “Дахиж хэзээ ч ийм тэнэг үйлдэл хийхгүй, намайгаа уучлаарай” хэмээн хэлсэн тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн байна.